Хэрэв диссертаци ямар нэгэн бодит зорилготой бол тэр нь бичиг үсэг тайлагдсан эсэхийг тодорхойлох байж болох юм. Бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй хүмүүст докторын зэрэг олгох нь их сургуулийн нэр хүндэд маш муугаар нөлөөлөх учраас докторын диссертацид тодорхой шаардлагууд тавьдаг юм.

—Роберт А. Деи—

Monday, March 27, 2017

Xороодын албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг заах сургагч багш нарыг сонгон шалгаруулах зар

Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэйгээр Азийн сан Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй Xотын Засаглалыг сайжруулаx төсөл нь нийслэлийн 9 дүүргийн гэр xорооллын 87 xороодыг хамруулан хэрэгжиж байна.

Thursday, February 17, 2011

Германы сайдыг хулгайд сэрдэв.

 Германы батлан хамгаалахын сайд Гуттенбергийг докторын зэрэг хамгаалсан ажлаа бусдын оюуны бүтээлээс хулгайлсан гэх мэдээлэл гарчээ. Зарим эх сурвалжууд түүнийг бусдын бүтээлийн санаанд тулгуурлан, агуулгыг нь баяжуулж диссертацидаа ашигласан гэж буруутгаж байгаа гэнэ. Харин сайд өөрөө энэ мэдээллийг бүрэн үгүйсгэж байгаа бөгөөд тэрээр 2006 онд хуулийн чиглэлээр цол хамгаалсан ажээ. Тэгэхдээ ямар ч зүйл хулгайлаагүй гээд энэ бүхэн утгагүй зүйл гэсэн байна. Тэрээр хуулийн доктор цолыг “Үндсэн хууль ба үндсэн хуулийн гэрээ. АНУ ба Европын холбооны Үндсэн хуулийн хөгжил” гэсэн сэдвээр хамгаалжээ. Германы батлан хамгаалахын сайд нь одоогийн канцлер Ангела Меркелийн хуулийн бодлого боловсруулагч нь байсан бөгөөд консерватив бүлэглэлийн ирээдүйтэй улстөрчдийн нэг гэж тооцогдож явдаг аж.

Wednesday, December 8, 2010

From "Melting Pot"

Change comes hard in America, but it comes constantly. The butcher whose old shop is now an antiques store sits day after day outside the pizzeria here like a lost child. The old people across the street cluster together and discuss what kind of money they might be offered if the person who bought their building wants to turn it into condominiums. The greengrocer stocks yellow peppers and fresh rosemary for the gourmands, plum tomatoes and broad-leaf parsley for the older Italians, mangoes for the Indians.