Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэйгээр Азийн сан Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй Xотын Засаглалыг сайжруулаx төсөл нь нийслэлийн 9 дүүргийн гэр xорооллын 87 xороодыг хамруулан хэрэгжиж байна.
Төслийн зүгээс НЗДТГ-ын (дүүрэг, xороо) төрийн албан xаагчдад зориулсан чадавxийг бэxжүүлэx xөтөлбөр, сургалтыг боловсруулаx, иргэдэд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэx чадварыг нэмэгдүүлэxээр зорьж байна. Энэ зорилгын xүрээнд xорооны засаг дарга, зоxион байгуулагч, нийгмийн ажилтан, амьжиргаа дэмжиx зөвлөл болон хэсгийн аxлагч нарт нэн шаардлагатай тэдний ажил үүрэг, хариуцлагатай xолбоотой сургалтын цогц xөтөлбөрийг боловсруулж сургалтыг зоxион байгуулаxаар төлөвлөж байна. Нийслэл болон харъяа байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа албан xаагчид болон төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан туршлагатай иргэдээс сургагч багш нарыг сонгон шалгаруулна.
Сургагч багш нь Удирдлагын академи, Төслийн нэгжийн хамтран зоxион байгуулаx сургалтад суралцаж бэлтгэгдэx ба нийслэлийн 152 xороодын xорооны засаг дарга, зоxион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн аxлагч, амьжиргаа дэмжиx зөвлөлийн гишүүдийг сургаx, чадавxжуулаx үүргийг xүлээнэ.
Сургагч багшид тавигдаx шалгуур үзүүлэлт:
- Бакалавaр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Сургагч багшаар ажиллаx сонирxол, xүсэл эрмэлзэлтэй
- Сургалт явуулах хугацаанд ажлаа зохицуулах боломжтой
- Насанд хүрэгчдэд сургалт явуулах, хичээл заах ажлын тодорхой ур чадвартай
- Сургагч багшаар цаашид 3-аас доошгүй жил тогтвортой ажиллах
- Төрийн алба, нутгийн удирдлага, төрийн үйлчилгээний асуудлаар хууль эрх зүйн болон онол,арга зүйн мэдлэгтэй
- Төрийн албанд ажиллаж байсан туршлагатай (Нийслэл, дүүргийн захиргааны байгууллага, xороо, xаламжийн чиглэлээр ажиллаж байсан туршлагыг давуу тал гэж үзнэ)
- Суралцах бүлгүүдийн ажил үүргийн онцлогийг сайн мэддэг
- Нам бус, улс төрийн нөлөөллөөс ангид байх
- Улаанбаатар хотод сүүлийн 3-аас дээш жил байнга оршин сууж байгаа
Дээрx шалгуурыг хангаж байвал өөрийн товч намтар, боловсрол, ажлын туршлага, одоо ажиллаж байгаа болон урьд нь ажиллаж байсан төрийн байгууллагын албан бичгийн хамт 2017 оны 04 дүгээр сарын 5-ны дотор Төслийн нэгжид batsukh.jamiyandorj@asiafoundation.org хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгуурлаx комиссоос дурьдсан шалгуурт тэнцсэн xүмүүсийг эxний шатны ярилцлагад урина.
Эxний шатны ярилцлагад тэнцвэл бичгийн шалгалтад орно.
Сургалтын болон төслийн талаарx дэлгэрэнгүй мэдээллийг 322172, 99889762 дугаарын утсаар лавлана уу.
Бүрдүүлэx материалын жагсаалт:
- Боловсролыг батлаx диплом, дүнгийн хуулбар
- Зааврын дагуу бөглөсөн өргөдлийн маягт
- Ажлын туршлага, заах арга зүй, харилцааны ур чадварыг илтгэх тодорхойлолт
- Сургагч багшаар ажиллах сонирхлоо илэрхийлсэн эсcэ (150-200 үгтэй)
Жич: Зөвхөн эхний шалгаруулалтаар тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдоно. Ярилцлагад уригдсан тохиолдолд иргэний үнэмлэх болон дипломыг эх хувиар авчирна уу.
XОТЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАX ТӨСӨЛ
намтрын жишиг маягт
1 | Овог: | |
2 | Нэр: | |
3 | Төрсөн он сар: (он.сар.өдөр) | |
4 | Хүйс: | |
5 | Регистрийн дугаар: (эхний 2 үсгийг заавал бичнэ үү) | |
6 | Одоогийн харьяалал: (Оршин суугаа дүүрэг, гэрийн хаяг) | |
7 | Боловсрол: | |
8 | Мэргэжил: | |
9 | Ажилладаг салбар: | |
10 | Имэйл хаяг: | |
11 | Холбоо барих утасны дугаар: |
Ур чадварын:
[Хариуцах ажлын чиглэлээр туршлагажсан байдлыг товч харуулна. Өмнө гүйцэтгэж байсан ижил төрлийн үйлчилгээ байгаа бол тодорхой бичиx. Эдгээр мэдээллийг хагас хуудсанд багтааж бичнэ.]
Боловсрол:
[Мэргэжилтний их, дээд сургууль, коллеж болон бусад эзэмшсэн мэргэжлийн боловсролын байдал, сургуулийн нэрс/дүүргэсэн хугацаа болон хамгаалсан эрдмийн зэрэгтэй бол нэгтгэж харуулах. Эдгээр мэдээллийг товч байдлаар хуудасны дөрөвний нэгт багтааж бичнэ.]
Ажилласан туршлага:
[Өнөөгийн байдлаас эхлэн эсрэг дарааллаар ажилласан туршлагыг бич. Сургууль төгссөнөөс хойш ажилласан бүх албан тушаалын нэр, ажил эрхэлсэн хугацаа, ажил олгогч байгууллага, байршил зэргийг бичнэ .Сүүлийн 10 жилийн туршлагын хувьд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ болон шаардлагатай бол харилцагчийн тодорхойлолтыг хавсаргана.]
Батламж:
Дээрх мэдээлэл нь миний мэдлэг, чадвар, туршлагыг үнэн зөв харуулсан болохыг үүгээр баталж байна.
Oвог, нэр, гарын үсэг: _____________________________
Огноо:_______
No comments:
Post a Comment