Хэрэв диссертаци ямар нэгэн бодит зорилготой бол тэр нь бичиг үсэг тайлагдсан эсэхийг тодорхойлох байж болох юм. Бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй хүмүүст докторын зэрэг олгох нь их сургуулийн нэр хүндэд маш муугаар нөлөөлөх учраас докторын диссертацид тодорхой шаардлагууд тавьдаг юм.

—Роберт А. Деи—

Thursday, February 17, 2011

Германы сайдыг хулгайд сэрдэв.

 Германы батлан хамгаалахын сайд Гуттенбергийг докторын зэрэг хамгаалсан ажлаа бусдын оюуны бүтээлээс хулгайлсан гэх мэдээлэл гарчээ. Зарим эх сурвалжууд түүнийг бусдын бүтээлийн санаанд тулгуурлан, агуулгыг нь баяжуулж диссертацидаа ашигласан гэж буруутгаж байгаа гэнэ. Харин сайд өөрөө энэ мэдээллийг бүрэн үгүйсгэж байгаа бөгөөд тэрээр 2006 онд хуулийн чиглэлээр цол хамгаалсан ажээ. Тэгэхдээ ямар ч зүйл хулгайлаагүй гээд энэ бүхэн утгагүй зүйл гэсэн байна. Тэрээр хуулийн доктор цолыг “Үндсэн хууль ба үндсэн хуулийн гэрээ. АНУ ба Европын холбооны Үндсэн хуулийн хөгжил” гэсэн сэдвээр хамгаалжээ. Германы батлан хамгаалахын сайд нь одоогийн канцлер Ангела Меркелийн хуулийн бодлого боловсруулагч нь байсан бөгөөд консерватив бүлэглэлийн ирээдүйтэй улстөрчдийн нэг гэж тооцогдож явдаг аж.