Хэрэв диссертаци ямар нэгэн бодит зорилготой бол тэр нь бичиг үсэг тайлагдсан эсэхийг тодорхойлох байж болох юм. Бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй хүмүүст докторын зэрэг олгох нь их сургуулийн нэр хүндэд маш муугаар нөлөөлөх учраас докторын диссертацид тодорхой шаардлагууд тавьдаг юм.

—Роберт А. Деи—

Tuesday, February 16, 2010

БАГШИЙН ОРОН ТОО-АЖЛЫН YНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

Захирлын 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн
69 тоот тушаалын хавсралт

БАГШИЙН ОРОН ТОО, АЖЛЫН YНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.       Шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан СоЭДС-ийн сургалт, эрдэм шинжилгээний нэгдлийг хангах, стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургалтын технологийг шинэчилж, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр профессор багш нарын ажлыг үнэлэхэд энэхүү журмын зорилго оршино.
2.       СоЭДС-ийн профессор багшийн стандарт, тэдний эрдэм мэдлэг, багшлах ур чадварт тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, ажлын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох; үр дүнгээр урамшуулах, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, эрдэм, боловсрол, туршлагаараа дотоод, гадаадын аливаа байгууллагад зөвлөхөөр ажиллах чадавхитай, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болж өсөх боломжоор хангах зэрэг багшийн өргөн хүрээтэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү журам үйлчилнэ.
3.       Бакалавр, магистрын болон докторын сургалтын агуулга, технологийн залгамж холбоог хангах, эрдэмтэн багш нарын сургалт, эрдэм шинжилгээ, зохион бүтээх хөдөлмөрийг багц цагаар үнэлэх зохистой харьцааг энэхүү журмаар зохицуулна.
4.       Энэхүү журмыг СоЭДС-д нийтлэг баримтлах бөгөөд факультет/сургууль бүр өөрийн хүрсэн шинжлэх ухааны түвшин, хөгжлийн бодлого, мэргэжлийн онцлогтоо тохируулан журмын тодорхой заалтуудыг тодотгосон хавсралт журам боловсруулан, Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн баталгаажуулж мөрдөнө (Энэ журамд цаашид факультет/сургуулийг “факультет”, декан/захирлыг “декан”, СоЭДС-ийн захирлыг “захирал” гэнэ). Факультет нь хавсралт журамдаа энэхүү нийтлэг журмын “Эрдэмтэн багш нарын хичээлийн жилд гүйцэтгэх ажлын хэмжээ” хэсэгт тодорхойлсон профессор багш нарын тодорхой үйл ажиллагааг үнэлэх багц цаг болон цагийн хэмжээг Б, В хэсэгт ±20%-ийн хүрээнд өөрчлөн тогтоох эрхтэй.
Хоёр. СоЭДС-ийн багшийн орон тоог тогтоох
5.       СоЭДС-ийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтны орон тоог тогтоохдоо боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тавьсан шаардлагыг үндэслэн суралцагчдын шилжүүлсэн дунджаар нийгэм/хүмүүнлэгийн ухааны салбарын 20 оюутанд нэг багш (нэг магистрантыг бакалаврын 1.5, докторантыг 2 оюутантай адилтгана), байгаль/техникийн ухааны салбарын 15 оюутанд нэг багш (нэг магистрантыг бакалаврын 1.25 оюутантай, докторантыг 1.5 оюутантай адилтгана), мөн эчнээ суралцагчийг бакалаврын 0.7 оюутантай дүйцүүлэн тооцно. Факультет бүрт эрдмийн зэрэгтэй 20, эрдмийн зэрэггүй 50 багшид тус бүр эрдэм шинжилгээний нэг ажилтан байхаар тогтооно [1].
6.       Факультет өөрийн орон тоог энэ харьцааг харгалзан хичээлийн жил бүр шинэчлэн тогтоож СоЭДС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.
7.       Ерөнхий эрдмийн хичээлээр нийтэд үйлчилдэг салбартай факультет ерөнхий эрдмийн хичээлүүдийн лекц, семинарын бүлгүүдээр хичээл заах багшийн багц цагийг тооцон багшийн орон тоог гаргана.
8.       Хичээлийн цаг нь нэг багшийн ноогдолд хүрэхгүй, тухайн мэргэжлийн багшийн хүрэлцээ муутай бол цагийн багш гэрээгээр ажиллуулна. Цагийн багш нь СоЭДС-ийн багшид тавигддаг нийтлэг шаардлагыг хангасан, багшлах дадлагатай, мэргэжлийн хүн байвал зохино. Цагийн багшийн тоог гаргахдаа дэд профессорын танхимын ноогдолтой жишиж тооцно.
9.       Факультет нь батлагдсан маягтын дагуу дараагийн хичээлийн жилд суралцах оюутны тоог үндэслэн багшийн орон тоо, хангамжийн судалгааг 5-р сард гаргаж Бакалаврын сургалтын албанд өгнө. Yүнийг нийт хичээлд суух оюутны тоо, лекцийн болон семинарын бүлгүүд, ангийн багтаамжийг тооцож хийнэ.
10.    СоЭДС-ийн захирал факультетийн саналыг үндэслэн профессор, багш нарын орон тоог Удирдах зөвлөлөөр батлуулна.
Гурав. Багш нарын хичээлийн жилд гүйцэтгэх ажлын хэмжээ
11.    СоЭДС-ийн багш нь дараах үндсэн гурван төрлийн ажил гүйцэтгэх үүрэгтэй. Yүнд:
А. Танхимын сургалт;
Б. Эрдэм шинжилгээ (ба зохион бүтээх, бусад бүтээлч үйл ажиллагаа);
В. Бусад ажил (танхимын гадуурх сургалт, сургууль, нийгэм, олон нийтийн үйл ажиллагаа).
12.    Багшийн хөдөлмөрийг багшийн багц цаг (ББц)-аар үнэлэх ба дээрх ажлын нийт гүйцэтгэл хичээлийн жилд 30 ББц байна.
13.    Тэнхим нь хичээлийн жилийн эхэнд багш нарынхаа сургалт, судалгааны ажлын ноогдлыг 2 хувь үйлдэн, сургалтын албаны эрхлэгчээр хянуулан, деканаар батлуулан нэг хувийг Сургалтын албанд хадгалуулна.
14.    Албан тушаалын зэрэглэлээс хамаарч нэг хичээлийн жилд багшийн гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээ болон бусад ажил дараах багц цагийн хэмжээтэй байна:

Албан тушаалын зэрэглэл
Танхимын сургалт
“А”
Эрдэм шинжилгээ
“Б”
Бусад ажил
“В”
Профессор:
- тэргүүлэх профессор
- профессор

10
12

10
8

10
10
Дэд профессор
13
7
10
Ахлах багш
15
5
10
Багш
16
4
10
Дадлагажигч багш
12
4
14

15.    Дадлагажигч багш тусгай төлөвлөгөөтэй ажиллаж, заах хичээлдээ бэлтгэх, дээд сургуулийн сургах арга зүйн курст суралцах үүрэгтэй. Дадлагажигч багшид илүү цаг тооцохгүй, харин эхний жилд гүйцэтгэх хичээл сургалтын ноогдлыг деканы тушаалаар 9 ББц хүртэл багасгаж болно.
16.    Профессор, тэргүүлэх профессор нь магистрант, докторантын эрдмийн ажлын удирдагч байж, танхимын сургалтын 2 ба 3 ББц-аас доошгүйг магистр, докторын түвшний сургалтанд хичээл зааж биелүүлсэн байна.
17.    Факультетийн орлогч захирал, сургалтын албаны эрхлэгч нарын танхимын сургалт, эрдэм шинжилгээний ажлын нормыг тухайн багшийн албан тушаалын ноогдлоос 40 хувиар бууруулан тогтооно.
А. Танхимын сургалт
18.    Лекцийн хичээл.Бакалаврын сургалтын лекц болон магистр, докторын сургалтын ерөнхий эрдмийн лекцийн хичээлд оюутны тоог харгалзан үржүүлэх коэффициент хэрэглэн доорх байдлаар багц цаг тооцно. Yүнд:
Суралцагчийн тоо
15-45
46-75
76-120
121-160
161<
Yржүүлэх коэффициент
1
1.1
1.2
1.3
1.4
Жич:
·        Лекцийг 160-аас олонгүй оюутанд уншихыг зохимжтой гэж үзэх бөгөөд тусгай тоноглогдсон лекцийн танхимд түүнээс олон оюутанд лекц уншихыг зөвшөөрөх боловч үржүүлэх коэффициент тогтмол 1.4 байна.
·        Лекцийн бүлгийн оюутны тоо 15-аас бага байх тохиолдолд багшийн багц цагийг деканы тушаалаар тусгайлан шийдвэрлэнэ.
·        Магистр, докторын сургалтын мэргэжлийн хичээлийн лекц уншсан багшийн багц цагийг доорх байдлаар тооцно. Yүнд:
Суралцагчийн тоо
1-2
3-10
11-30
31-50
51-80
81<
Yржүүлэх коэффициент
0.7
1
1.1
1.2
1.3
1.4
19.    Семинар, дадлагын хичээл: Семинар, дадлагын (тэнхмийн дадлага хамаарна) бүлэг бүрт сургалтын төлөвлөгөөн дэх семинар, дадлагад ноогдох оюутны багц цаг (ОБц)-аар багшийн багц цагийг тооцно. Гадаад хэлний сургалтын 32 цагийг багшийн нэг багц цагт тооцно. Магистр, докторын сургалтын гадаад хэл болон бакалаврын сургалтын хичээлийн (хойно нэр зааснаас бусад) семинарын бүлгийг дунджаар 20 буюу 14-27 оюутнаар, харин БСШУ-ы сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн “Стандартын загварт өөрчлөлт оруулах тухай” 481 тоот тушаалаар тогтоосон бакалаврын сургалтын агуулгад заавал тусгах биеийн тамир болон заавал сонгон судлах хичээлүүдийн (философи, монголын түүх, эдийн засгийн онолын үндэс г.м.) семинарын бүлгийг 40 оюутнаар тус тус зохион байгуулна. Лабораторийн хичээлийн бүлэгт хамрагдах оюутны тоог лабораторийн багтаамжийг харгалзан деканы тушаалаар тогтооно. Байгалийн ухааны лаборатори болон компьютер, лингафоны лабораториудыг чөлөөт цагийн хуваарьт шилжүүлэх, тэдгээрт сургалтын инженер, туслах багшийг (докторант байж болно) ажиллуулахыг зөвшөөрнө. Мэргэжлийн болоод сургалтын технологийн онцлог хэлбэрийн (жишээ нь, кэйс судалгаа) хичээлийн өвөрмөц байдлыг харгалзан тооцох багц цагийг факультетийн журмаар зохицуулж болно.
20.    Ангийн ажил. Байгалийн ухааны салбарт 10 ангийн ажилд 1 ББц, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хууль, эдийн засгийн салбарт 15 ажилд 1 ББц тооцно. Ангийн ажил удирдсан багшид нийтдээ 1.5 ББц хүртэл танхимын сургалтын цагт тооцож, түүнээс илүү гарсан хэсгийг танхимын гадуурх сургалтын (В1-ийг үз) цагт тооцно.
21.    Yйлдвэрлэлийн, хээрийн болон багшлах дадлагыгдеканы тушаалаар тусгайлан зохицуулаагүй тохиолдолд 10 оюутныг 2 долоо хоног удирдсан багшид тaнхмын 0.5 ББц тооцно. Танилцах дадлага удирдахад мөн хугацаанд 15 оюутанд 0.5 ББц, багшлах дадлага удирдсан сурган, заах аргын багш нарын хувьд 40 оюутанд 0.5 ББц тооцно.
Б. Эрдэм шинжилгээ, зохион бүтээх болон
бусад бүтээлч үйл ажиллагаа
22.    Эрдэм шинжилгээний бүтээл
1 
Монограф (нэг сэдэвт зохиол) бичих [2]
- Гадаад хэлээр
1 х.х.
1 х.х.
0.4 ББц
0.5 ББц
2 
Шинжлэх ухааны докторын диссертаци
1 ажил
3 ББц
3 
Докторын диссертаци
1 ажил
2 ББц
4 
Сурах бичиг (факультетийн эрдмийн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн)
1 х.х.
0.3 ББц
23.    Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих
1 
Салбарын эрдэм шинжилгээний семинарт
1 илтгэл
0.2 ББц
2 
Сургууль/улсын хэмжээнд
1 илтгэл
0.4 ББц
3 
Олон улсын хэмжээнд
1 илтгэл
0.5 ББц
24.    Эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх*)
1 
Сургууль/улсын хэмжээнд
1 өгүүлэл
2 ББц
2 
Гадаадад, хурлын бүрэн илтгэлийн эмхэтгэлд
1 өгүүлэл
3 ББц
3 
Гадаадын мэргэжлийн сэтгүүлд
1 өгүүлэл
3-6 ББц
         *) Хамтын бүтээлд багц цагийг зохиогчийн тооноос хамааруулан 2 хүн хамтарсан бол хүн тус бүрт бүтнээр, 3-5 хүн хамтарсан бол хүн бүрт 0.7, 5-аас дээш бол хүн бүрт 0.5 коэффициентоор тооцно.
25.    Гэрээт ажил.Багш нь улсын болон аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээ судалгааны ажил, үйлчилгээг гүйцэтгэж СоЭДС-д мөнгөн орлого оруулсан тохиолдолд түүний сургалт, эрдэм шинжилгээний ноогдлыг хөнгөлөх, урамшуулал олгох зэргийг тусгай журмаар зохицуулна.
26.    Олон улсын судалгааны нээлттэй төслийн шалгаруулалтад төсөл боловсруулан дэвшүүлж, судалгааны санхүүжилт авсан бол сургалт, эрдэм шинжилгээний ноогдлыг хөнгөлөх, урамшуулал олгох зэргийг захирлын тушаалаар зохицуулна.
27.    Магистр, докторын судалгааны ажил удирдах
1
Магистрант удирдах
1 магистрант
4.5 ББц [3]
2
Докторант удирдах
1 докторант
16 ББц [4]
3
Докторантын зөвлөгчөөр ажиллах
1 докторант
3 ББц[5]
4
Магистрант удирдаж эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиулбал (давхардуулж тооцохгүй):
Сургуульд (улсад) 1-р байр
Сургуульд (улсад) 2-р байр
Сургуульд (улсад) 3-р байр
Факультет (сургууль)-д байр эзэлсэн
Илтгэл тавиулбал
Илтгэл бүр



1.5 (2) ББц
1 (1.5) ББц
0.7 (1) ББц
0.4(0.7) ББц
0.2 ББц
28.    Эрдэм шинжилгээний бусад ажил
Дараах асуудлыг факультет шийднэ. Yүнд:
·        Багшийн эрдэм шинжилгээний ажлыг тооцох дээрх үзүүлэлтүүдэд тусгагдаагүй эрдэм шинжилгээний ажлыг эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн шинжлэх ухааны ач холбогдол, хөдөлмөр зарцуулалтыг харгалзан багц цаг оноож болно.
·        Багаж төхөөрөмж зохион бүтээхэд олгох багц цагийг тогтоох эрхтэй.
·        Эрдэм шинжилгээний бусад бүтээлийг факультет дотроо өгүүллээс дээшгүй хэмжээнд үнэлж болно.
В. Бусад ажил
В1. Танхимын гадуурх сургалт
29.    Хичээлд бэлтгэх
·         Давтан зааж буй 3 багц цагтай хичээлд бэлтгэхэд 10-аас дээш жил ажиллаж байгаа багшид 1 ББц, 10 хүртэл жил ажиллаж байгаа багшид 1.5 ББц, хэрэв анх удаа зааж байгаа бол тус бүр 0.5 ББц нэмэгдүүлэн тооцно.
·         Сургалтын төлөвлөгөөнд шинээр тусгагдсан хичээлийг анх удаа заасан багшид бэлтгэх цагийг факультетийн саналыг харгалзан 30 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцож болно. Гэхдээ энэ хичээлийн тодорхойлолт, гарын авлага, оюутны бие даан ажиллах бичвэр, бодлого, даалгавар, шалгах асуултууд г.м. иж бүрэн хийгдсэн эсэхийг Сургалтын алба, тэнхим хамтран тогтоон хүлээж авч, баримтжуулна.
·         Оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн (интернэт, мэдээллийн технологи, дууриах (симуляци), асуудал шийдвэрлүүлэх, тоглоомын арга, тодорхой тохиолдлын (кейс) судалгаа г.м.) сургалтыг шинэлэг арга барилаар заасан хичээлийн бэлтгэлд тооцох багц цагийг дээрх хэмжээнээс 2 дахин хүртэл нэмэгдүүлэхийг тэнхмийн саналыг үндэслэн сургалтын алба тогтооно.
30.    Оюутанд зөвлөгөө өгөхөд сургалтын албаны гаргасан хуваарийн дагуу гүйцэтгэсэн 48 цаг тутамд 1 ББц тооцно.
31.    Шалгалт. Улирлын болон явцын шалгалтын шалгагч багшид харгалзан 100 ба 150 оюутанд 1 ББц тооцно. Тестийн албаар дамжуулан авах ерөнхий эрдмийн хичээлийн шалгалтын тест боловсруулсан цагийг тэнхмийн санал, мэргэжлийн комиссын шийдвэрийг үндэслэн үнэлнэ. Yүнд хичээлийн иж бүрэн (явцын болон улирлын эцсийн шалгалтын) тестийг 1 ББц-аар үнэлнэ. Улирлын шалгалтанд ассистентээр ажилласан багшийн 48 цагийн хөдөлмөрт 1 ББц тооцно. Нөхөн шалгалт авахад улирлын шалгалтын адил тооцно.
32.    Ангийн ажил.Танхимын цагт тооцуулаагүй ажил бүрт 0.5 ББц тооцно. (21-ийг үз)
Багш жилд 30 хүртэл ангийн ажил удирдахыг зөвшөөрнө. Yүнээс олон ажил удирдах шаардлага гарвал тухай бүр факультетийн зөвлөлөөр хэлэлцэн зөвшөөрөл олгоно.
33.    Реферат.Хичээлийн тодорхойлолтод тусгагдсан, тодорхой сэдвийг гүнзгийрүүлэн нэмэлт материал судалж бичсэн 1 оюутны 1 рефератад 0.05 ББц тооцно.
34.    Гадаад хэлний гэрийн уншлага. 20 оюутны гэрийн уншлага шалгахад оюутан бүрт 0.05 ББц, 20-оос илүү гарсан оюутан бүрт 0.03 ББц тооцно.
35.    Сурах бичиг, гарын авлага бичих. Их сургуулийн захиалгаар бүтээлийн чөлөө авах зэргээр тусгай санхүүжилтээр бичиж эрдэм шинжилгээний бүтээлд тооцуулаагүй бол факультетийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн, тухайн факультетийн Сургалтын алба 2 ББц хүртэл тооцно.
36.    Лабораторийн ажил шинээр тавьсан бол иж бүрэн болсны дараа хүлээн авч комиссын дүгнэлтийг үндэслэн хичээлийн бүртгэлд оруулан багшид багц цаг тооцох, эсвэл мөнгөн урамшил олгоно. Тооцох багц цагийн хэмжээг факультет шийднэ.
37.    Сургалтын материал бэлтгэх.Лабораторийн ажлыг шинэчлэн өөрчлөх, 3 ОБц-ийн багтаамжтай хичээлийн улирлын явцад хэрэглэх энгийн тест зохиох, 3 ОБц-ийн багтаамжтай хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага зохиож боловсруулах, лабораторийн ажил, семинар, дадлагын ажил, гарын авлага, гадаад хэлний хичээлээр тараах материал хийх, 3 ОБц-ийн багтаамжтай хичээлийн иж бүрэн үзүүлэн хийх, кодоскоп болон бусад хэрэгслээр үзүүлэх үзүүлэн (видео, CD г.м.) хийх, бүтээлийн чөлөө авалгүйгээр сурах бичиг, гарын авлага шинээр бичих, лекц бичиж олшруулан тараах, бодлогын хураамж хэвлүүлэх, сурах бичиг, эрдэм шинжилгээний бичиг, гарын авлага редакторлах, сурах бичиг, гарын авлага, лекц зэрэгт шүүмж бичих зэрэг ажилд тооцох багц цагийг факультетийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн тухайн факультетийн Сургалтын алба тогтооно.
В2. Мэргэжлийн үйлчилгээний ажил
38.    Профессор багш нь сургуулийн удирдлага, зохион байгуулалт, оюутны төлөвшил, соёл, олон нийтийн ажил, нийгэмд үйлчлэх чиглэлээр хийсэн дараах ажлуудад харгалзах багц цаг онооно.
1 
СоЭДС, факультетийн эрдмийн зөвлөл, магистр, докторын хамгаалуулах зөвлөлийн байнгын гишүүн (давхардуулан тооцож болно)
1 хич. жил
1 ББц
2 
Лаборатори, кабинет хариуцан ажиллах
1 хич. жил
1 ББц
3 
Тэнхмийн шийдвэрээр багшийн хичээлд суух
1 цаг
1/32 ББц
4 
Сургуулийн захиргааны шийдвэрээр сургалт, заах арга, сургалтын технологийг боловсронгуй болгох, заавар, дүрэм болон бусад баримт бичиг боловсруулах

1удаа

Тушаалаар
5 
Олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах албан ёсны комисст ажиллавал
-          Сургуулийн хэмжээнд
-          Улсын хэмжээнд
1 арга хэмжээ

0.5 ББц
1.5 ББц
6 
Оюутны төлөвшлийн ажил:
-                      анги даах
-                      соёл, олон нийтийн ажил зохион байгуулах
хич. жил
1 арга хэмжээ

1 ББц
0.1 ББц
7 
Факультет, бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах
хичээлийн жилд
1 ББц
8 
Оюутныг дагуулан сургах, эрдэм шинжилгээний дугуйлан удирдах
1 улирал
1 ББц
9 
Оюутан удирдаж эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиулбал (давхардуулж тооцохгүй):



a)      Сургуульд (улсад) 1-р байр
1 илтгэл
1.5 (2) ББц

b)      Сургуульд (улсад) 2-р байр
1 илтгэл
1 (1.5) ББц

c)      Сургуульд (улсад) 3-р байр
1 илтгэл
0.7 (1) ББц

d)      Факультет (сургууль)-д байр эзэлсэн
1 илтгэл
 0.4(0.7)ББц

e)      Илтгэл тавиулбал                                                        
1 илтгэл
0.2 ББц
10                 
Олон улсын хурал зохион байгуулах (оролцооноос хамааран тооцох дээд хэмжээ)
1 хурал
2 ББц
11                 
Судалгааны тогтмол семинар ажиллуулах (хамтарсан байж болно)
улиралд 12 удаа
2 ББц
12                 
Факультетийн зөвлөлөөс баталсан төлөвлөгөөгөөр авъяаслаг оюутныг судалгааны ажлын нэмэлт хөтөлбөрөөр удирдан ажиллавал
хич. жилд
1 ББц
В3. Багц цагаар үл хэмжигдэх сургалтын үйл ажиллагаа
Тодорхой хичээлийн багц цагийн багцад оруулах боломжгүй дараах үйл ажиллагааг цагаар тооцож хөлс олгоно. Нэг цагийн үнэлгээг тогтоох болон элсэлт, төгсөлтийн шалгалтын комисст ажлын хөлс олгохыг захирлын тушаалаар, доор заагдсан бусад төрлийн ажилд хөлс олгохыг деканы тушаалаар шийдвэрлэнэ.
Магистр, докторын элсэлтийн шалгалтын комиссын ажлын хөлсийг МДСА, Гадаад хэлний сургалтын төв, факультетийн сургалтын албаны тодорхойлолтыг үндэслэн элсэлтийн хураамжаас гаргана. Магистр, докторын элсэлтийн шалгалт, ерөнхий эрдмийн болон мэргэжлийн шалгалт, дахин шалгалтын ассистентээр ажилласан багш, ажилтанд олгох хөлсийг тухай бүрт нь тушаалаар шийдвэрлэнэ. 
39.    Шалгалт авах. Улирлын, хөндлөнгийн, төгсөлтийн, батлах шалгалт авах комиссын гишүүдэд зохих тушаалаар хөлс олгох цагийг дараах жишгээр тооцно. Yүнд:
Шалгалтын төрөл
Бүлгийн хэмжээ
Тооцох цаг
Бакалаврын улирлын эцсийн хөндлөнгийн болон батлах шалгалт бичгээр авсан комиссын гишүүн
-    20 хүнтэй бүлэгт
-    20-оос дээш хүн бүрт
3
0.1
Бакалаврын төгсөлтийн шалгалт бичгээр болон амаар авсан комиссын гишүүн
-    20 хүнтэй бүлэгт
-    20-оос дээш хүн бүрт
6
0.2
Магистрын мэргэжлийн хичээлийн шалгалт авсан комиссын гишүүн
-    1-3 хүнтэй бүлэгт
-    4-10 хүнтэй бүлэгт
-    10-аас дээш хүн бүрт
3
1.5
0.4
Магистрын мэргэжлийн хичээлийн нэгдсэн шалгалт авах
-    1-5 хүнтэй бүлэгт
-    5-аас дээш хүн бүрт
3
0.3
Докторын мэргэжлийн хичээлийн шалгалтын комиссын гишүүн
-    1-3 хүнтэй бүлэгт
-    3-аас дээш хүн бүрт
2
0.5
Магистрын гадаад хэлний нэгдсэн шалгалт авсан комиссын гишүүн
-    20 хүнтэй бүлэгт
-    20-оос дээш хүн бүрт
8
0.3
Тестийн шалгалтын сэдэв боловсруулах
-    2 хувилбартай нэг шалгалтын тест
5
40.    Бакалаврын төгсөлтийн ажил: Нэг оюутны ажил удирдахад 24 цаг, шүүмжлэгчид 6 цаг тооцно.
41.    Магистр, докторын ерөнхий эрдмийн хичээлийн бие даах ажлын даалгавар шалгах, хичээлийн хөтөлбөр боловсруулахад
Гадаад хэлний хичээлээр 20 хүртэл магистрант, докторантын орчуулгын даалгавар шалгахад ажил бүрт
2
20-оос илүү гарсан ажил бүрт
1.5
Судалгааны арга зүй, философийн хичээлээр 30 хүртэл хүний даалгавар шалгахад 3 ажил бүрт
1
30-аас илүү гарсан 3 ажил бүрт
0.15  
Магистр, докторын хичээлийн хөтөлбөр    - шинээр хийхэд
-    шинэчлэхэд
3
1
42.    Магистрын төгсөлттэй холбоотой ажлууд:
Хамгаалуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга

2
Хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, гишүүн

1
Магистрын дипломын ажлын шүүмж (3 хүртэл хүн)
1 ажил
3
Магистрын төгсөлтийн ажил уншиж дүгнэлт гаргах
1 ажил
1
Төгсөлтийн ажил зохион байгуулах, нэгдсэн дүн гаргах
5 төгсөгч тутамд
1
43.    Докторын төгсөлттэй холбоотой ажлууд:
Докторантурын хорооны дарга, нарийн бичгийн дарга

2.5
Докторантурын хорооны гишүүн

1.5
Докторантурын хорооны гишүүн диссертацийг уншиж дүгнэлт гаргах
1 ажил
3.0
Докторын хамгаалуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга

2.5
Докторын хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга

2.0
Хамгаалуулах зөвлөлийн гишүүн

1.5
Хамгаалуулах зөвлөлийн гишүүн докторын диссертацийг уншиж дүгнэлт гаргах 
1 ажил
3.0
Хамгаалуулах зөвлөлийн гишүүн диссертацийн шүүмж бичих (2 хүртэл хүн)
1 ажил
 5.0
Тайлбар: Хамгаалуулах зөвлөл, докторантурын хорооны хуралдаантай холбоотой тооцогдох цагийн хөлс докторын хамгаалалтын зардлаас гарна.
44.    Эчнээгээр суралцагчдын даалгаврыг шалгах. Оюутны даалгаврыг боловсруулан, шалгаж үнэлэхэд нэг ажилд 1 цаг тооцно.
Дөрөв. Багшийн цагийн ноогдлыг төлөвлөх,
гүйцэтгэлийг дүгнэх
45.    Факультетийн хичээлийн жилд гүйцэтгэх нийт сургалтын ажлын цагийг Сургалтын алба тухайн оны 5-р сард тооцож, профессор багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын хэмжээг тэнхмийн эрхлэгчтэй хамтран гаргана. Тэнхмийн багш нарын сургалтын цагийг жигд хуваарилсан байх шаардлагатай бөгөөд багш хүрэлцэхгүй, байхгүй нөхцөлд багшид нормын 40% хүртэл илүү ноогдол хуваарилах буюу цагийн багшаар заалгаж болно. Мөн хичээлийн жилийн явцад өвчилсөн, ажлаас өөрчлөгдсөн, гадаад/дотоодод томилолтоор ажилласан багшийн хичээлийг Сургалтын албаны зөвшөөрлөөр өөр багшид шилжүүлэн өгч илүү цаг гүйцэтгүүлж болно. Онцгой тохиолдолд багшид нормын 40%-аас хэтэрсэн сургалтын ажил гүйцэтгүүлэхийн өмнө факультетийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
46.    Хичээлүүдийг зөвхөн мэргэжлийн тэнхим хариуцах бөгөөд тэнхмийн эрхлэгч нь багш нарынхаа өөрийн факультет болон бусад факультетад заах хичээлийн ноогдлыг холбогдох Сургалтын албадын захиалгад үндэслэн хуваарилж зохицуулна. Нэг факультетийн Сургалтын алба бусад факультетийн тэнхимд захиалга өгч тохиролцолгүйгээр шууд багштай тохирон хичээл заалгах, цагийн багшийн журмаар ажиллуулахыг хориглоно.
47.    Багш нарын сургалтын ажлын гүйцэтгэлийг тэнхмийн эрхлэгч тооцож, факультетийн сургалтын албаны эрхлэгч хянана. Эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийг эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхмийн эрхлэгч, төслийн удирдагч, сургалтын албаны эрхлэгч нар хамтран үнэлнэ. Багш нарын жилийн нийт (A, Б, B) ажлын гүйцэтгэлийг декан хянаж, баталгаажуулна.
48.    Факультетийн багш нарын ажлын гүйцэтгэлийн дүнг СоЭДС-ийн Бакалаврын болон Магистр, докторын сургалтын албад хянаж, харьцуулсан судалгаа хийж байна.
49.    Профессор багш нь хичээлийн жилд энэ журмын 14-т заасан сургалт (A), эрдэм шинжилгээ (Б), бусад ажил (В) -ын норм тус бүрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
50.    Хэрэв А, Б-ийн аль нэг дутвал илүү хэсгээс 1.5 ББц-ийг дутуу хэсгийн 1 ББц-тай дүйцүүлэн шилжүүлэн тооцно. Хэрэв В хэсгийн гүйцэтгэл дутвал А ба Б-ээс 1 ББц-ийг В-ийн 2 ББц-т шилжүүлэн тооцох ба харин В-ийн илүү гүйцэтгэлээс А-д шилжүүлэн тооцохгүй.
51.    Ерөнхий эрдмийн хичээл заадаг багш тухайн хичээлийн жилийн эхэнд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эрдэм шинжилгээний ажлын ноогдлоо танхмийн сургалтын цагаар нөхөхөөр тусгаж болох ба гэрээнд заагаагүй нөхцөлд цаг шилжүүлэн тооцох бол 50 дахь заалтыг баримтална.  
52.    Илүү цагийн хөлс, урамшуулал олгох нөхцөл:
a)      А, Б, В хэсгийн норм тус тусдаа биелэгдсэнд тооцсон нөхцөлд А-д илүү цагийн хөлс олгоно. Гэхдээ Б-ээс А-д цаг шилжүүлэн илүү гаргахыг зөвшөөрөхгүй ба түүнд хөлс олгохгүй.
b)      А, Б, В тус тусдаа биелсэн бол Б-ийн нормоос давсан гүйцэтгэлд урамшуулал олгож болно. Yүнийг Б хэсэгт гүйцэтгэсэн ажлын чанарын үзүүлэлт, тусгай санхүүжилттэй төслийн хүрээнд цалин, урамшуулал авч гүйцэтгэсэн байдлыг харгалзан факультетийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.
53.    Профессор багш нарын сургалтынажлын (A) нормоос давуулан гүйцэтгэсэнилүү 1ББц-ийн хөлсийг дараах аргачлалаар бодно. Yүнд:
a)      нормын 40% хүртэлх багц цагийн хөлсийг “дээд үнэлгээгээр” бодож олгоно. Нэг багц цагийн “дээд үнэлгээг” бодохдоо багшийн тухайн албан тушаалын үндсэн цалинг хоёрт хуваана.
b)      Факультетийн зөвлөлийн шийдвэрээр нормын 40%-иас илүү багц цагт хөлс олгохоор тогтсон нөхцөлд түүний нэг багц цагийн хөлсийг “дээд үнэлгээний” 75%-иар тогтооно.
54.    Хичээлийн жилийн эцэст багш нарын ажлын гүйцэтгэлийг дүгнэж, бүрэн биелсэн нөхцөлд ээлжийн амралт олгоно. Багшийн ажлын А, Б, В хэсгийн аль нэгийг дутуу биелүүлсэн (журмын 48, 49-р заалтын нөхцөл) тохиолдолд дутсан багц цагт ноогдох цалинг буцаан төлүүлэх буюу ээлжийн амралтын олговроос суутгана. Факультет нь багш нарынхаа жилийн цагийн гүйцэтгэлийг урьдчилан тооцож, боломжтой гэж үзвэл 1-р улирлын эцэст гүйцэтгэсэн илүү цагийн хөлсний тодорхой хэсгийг олгож болно.
55.    СоЭДС-ийн профессор багш нарын өөр газар хичээл заасан тооцоо ньфакультетхоорондын цагийн гүйцэтгэлийн тооцоогоор хийгдэх тул цагийн багшийн журмаар ажиллуулахыг хориглох ба уг багшийн үндсэн факультетдаа норм нь биелсэн нөхцөлд ч илүү цаг олгох асуудлыг үндсэн факультет нь шийдвэрлэнэ.
56.    Факультетийн декан заавал биелүүлэх сургалтын цагийн ачаалалгүй байх боловч хичээлийн жилд 6 хүртэл багц цагийн хичээл зааж болно. Деканы заасан хичээлийн цагийн хөлсийг тооцохдоо энэ журмын 52 дугаар заалтыг жишиг болгон, эхний 3 ББц-ийн хөлсийг тэргүүлэх профессорын багц цагийн “дээд үнэлгээгээр”, дараагийн 3 ББц-ийн хөлсийг дээд үнэлгээний 75%-иар бодно. (Жич: деканы магистр, докторын сургалтад хичээл заасан, эрдэм шинжилгээний ажил удирдсанд олгох хөлсийг бусад профессор багш нарын адил тооцно.)
57.    Профессорын баг ажиллуулах нөхцөл
Зорилго: Сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах, ахисан түвшний сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдмийн ажилд баг-аар ажиллах тогтолцоог төлөвшүүлэх, судлаач багшийн залгамжлагчдыг бэлтгэх зорилгоор профессорын баг ажиллуулж болно.
Дараах болзлыг хангасан нөхцөлд профессорын баг ажиллуулж, сургалтын цагийн ноогдлыг баг-аар өгч, тооцно. Yүнд:
a)       Багийн ахлагч нь тэргүүлэх профессорын албан тушаалд ажиллахад тавигдах “тусгай шаардлагыг” нэг бүрчлэн бүрэн биелүүлсэн ба факультет дотор мэргэжлийн сургалт эрхэлдэг байх;
b)       Багийн бүрэлдэхүүний доод хэмжээ:
-          Профессор (багийн ахлагч)            1
-          дагалдагч багш                                      1-2
-          докторант                                                 1-2
-          магистрант                                               1-2;
c)        Батлагдсан болзолт профессорын орон тооны чиглэлийн дагуу мэргэжлийн хичээлүүдийг (лекц, семинар, дадлага) багцлан заадаг;
d)       Докторант нь хичээл зааж, оюутан, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдана.
e)       Багийн гишүүн магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, тvvний судалгааны болон дадлагын ажлыг удирдаж болно.
f)          Багаар гүйцэтгэх багц цагийн хэмжээ нь багийн гишүүн профессор, багш нарын сургалтын цагийн нийт нормоос цөөнгүй байна.
g)       Багийн гишүүн докторант, магистрант нь профессорын шууд удирдлагаар сургалт, эрдэм шинжилгээний ажлын туслагчаар ажиллаж, ажлын хөлсөндөө сургалтын төлбөр, эсвэл ядаж сонгон судлах хичээлийн төлбөр болон удирдагчийн хөлсийг тооцуулна.
h)        Багийн сургалтын цагийн тооцоог профессорын харъяалагдах тэнхимд гаргаж өгнө.
i)          Ажлын нөхцлийг (мэргэжлийн сэтгүүл захиалах, тоног төхөөрөмж худалдаж авах) хангахад чиглэгдсэн дэмжлэг үзүүлэх ба энэ нь профессорын удирдаж буй эрдэм шинжилгээний төслийн санхүүжилтийн 10% хүртэл хэмжээтэй байна. Санхүүгийн эрх нь СоЭДС-аар дамжин хийгддэг төслүүд үүнд хамаарна.
j)          Профессорын баг ажиллуулах тухай асуудлыг тэнхмийн саналыг үндэслэн факультетийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж, деканы тушаалаар баталгаажуулна.
Тав. Багшийн нэмэлт албан тушаалын тухай
58.    СоЭДС-д үндсэн орон тооны багшийн албан тушаалаас гадна зөвлөх профессор, 50% ба 25%-ийн профессор багш, зочин профессор, зочин багшийн албан тушаалууд байна.
·         Зөвлөх профессор, зөвлөх дэд профессорын албан тушаалд СоЭДС-д он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, тэтгэврээ тогтоолгосон эрдэмтэн багшийг болно. СоЭДС-д сүүлийн 15 жил тасралтгүй ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон эрдмийн зэрэг, цолтой хүнийг факультетийн зөвлөлийн саналыг үндэслэн захирлын тушаалаар ажиллуулна. Зөвлөх профессор нь өөрийн оюуны чадавхыг өвлүүлэн үлдээх, шавь багш бэлтгэх, эрдэм шинжилгээний сэдэвт ажил удирдах үүрэгтэй.
·         50%, 25%-ийн багшаар СоЭДС-ийн тэнхим, салбарын эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэгч эрдэмтэд, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн удирдагч бөгөөд салбар тэнхмийн үндсэн хичээл заадаг эрдэмтэд, сургалтын төлбөрөөс өөр эх үүсвэрээр цалинжиж буй магистраас доошгүй зэрэгтэй СоЭДС-ийн эрдэм шинжилгээний ажилтан, СоЭДС-д ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон боловч хичээл сургалтанд оролцох шаардлагатай гэж факультетээс санал болгосон багшийг ажиллуулна.
·         Хамтын ажиллагаатай гадаадын их сургууль, байгууллагын шугамаар томилогдон ирсэн болон СоЭДС-ийн урилгаар ирсэн гадаадын багшийг эрдмийн зэрэг цолыг нь харгалзан зочин багш, зочин профессорын орон тоонд ажиллуулна.
59.    Цалин олгох
·         Зөвлөх профессорт сургалтын цагийн ноогдлын хэмжээг харгалзан үндсэн цалинг 50%, 25%-иар зохих нэмэгдлийн хамт олгоно.
·         50%, 25%-ийн албан тушаалд байгаа СоЭДС-ийн үндсэн багш СоЭДС-ийн албан үүргээс гадуур нэмэлт өөр ажил хавсран гүйцэтгэдэггүй бол цалин дээр байгууллагын нэмэгдлийн 50%, 25%-ийг олгоно. Өөр албан газар үндсэн ажилтнаар ажилладаг бол сургуулийн нэмэгдэл олгохгүй.
·         Зочин багш, зочин профессорт факультетийн санал, эрдмийн зэрэг, цол, ажилласан жилийг харгалзан түүнтэй дүйцэх СоЭДС-ийн багшийн албан тушаалын цалин ба нэмэгдлийг олгоно.

------------------------------------------------------------------
Захирлын 2003/425 тоот тушаалаар баталж,
2003/664, 2005/117,631, 2007/105 тоот тушаалуудаар
нэмэлт, өөрчлөлт оруулсан.

* * *         * * *         * * *



[1] Энэ орон тоог “Багш нарын сургалтын цаг хөнгөлж бүтээлийн чөлөө олгох, сургуулийн орон тооны эрдэм шинжилгээний ажилтан ажиллуулахад баримтлах журам”-аар зохицуулна.
[2] Шинжлэх ухааны тодорхой салбарын нэг чиглэлээр судлаач эрдэмтэн өөрийн хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний үр дүнг үндэс болгон бусад эрдэмтдийн судалгааны үр дүнтэй харьцуулан нэгтгэж, асуудлыг тал бүрээс авч үзэж, шийдэгдсэн ба шийдэгдээгүй (нээлттэй) асуудлууд, тэдгээрийн онол-практикийн ач холбогдлыг харуулсан бүтээлийг монограф гэж үзнэ. Эл шаардлагыг хангаагүй бол “ном” гэсэн ангилалд хамааруулна.
[3] Магистрант удирдах нь зөвхөн төгсөлтийн ажил удирдахаар хязгаарлагдахгүй, 1.5–2.5 жилийн суралцах хугацаанд судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, хяналт тавих тасралтгүй үйл ажиллагаа тул тооцох цаг нь нийлмэл бүтэцтэй (1.5+3=4.5 ББц) байна:
a)      Магистрын үндсэн сургалтын 3 улирал бүрт сургалтын төлөвлөгөөгөө биелүүлсэн нөхцөлд түүний удирдагч багшид 0.5 ББц тооцохыг декан шийднэ.
b)      Магистрын ажил хамгаалахад удирдсан багшид 3 ББц тооцох буюу 48 цагийн хөлс олгоно.
[4] Докторант удирдах нь зөвхөн диссертацийн ажил удирдахаар хязгаарлагдахгүй, 3–4.5 жилийн суралцах хугацаанд судалгааны ажлыг нь удирдан чиглүүлэх тасралтгүй үйл ажиллагаа бөгөөд тооцох багц цаг нь 2+4+7+3=16 ББц бүтэцтэй байна:
a)      Эхний жилийн сургалтын төлөвлөгөөгөөний биелэлт, сэдвийн хамгаалалтыг үндэслэн багшид 2 ББц хүртэл тооцно.
b)      Хоёр ба гурав дахь жилийн аттестатчиллын дүнг үндэслэн удирдагч багшид жил бүр 1 ББц тооцох ба докторант нь хоёр, гурав дахь жилд диссертацийн сэдвийн дагуу хийсэн судалгааны үр дүнгээр 3 өгүүлэл бичиж хянан магадлагаа бүхий мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бол удирдагч багшид 1 өгүүллийг 32 цагаар тооцож хөлс олгоно.
c)       Диссертацийн ажил хамгаалсны дараа удирдсан багшид 3 ББц тооцох буюу 48 цагийн хөлс олгоно.
d)      Экстернат докторант удирдахад эхний ба сүүлчийн жилд нийт 2+3=5 ББц тооцох буюу 48 цагийн хөлс олгоно.
[5]             Докторант диссертаци хамгаалсны дараа зөвлөгч багшид 3 ББц тооцож хөлс олгоно.



No comments:

Post a Comment